М.Тулгат: Надад АН-ын дэд даргын албан тушаал сонин биш

img

 

Ардчилсан намын дарга М.Тулгат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр,арванхоёрдугаар сарын 06-наас 10-ны хооронд “Хүний эрхийн үндэсний чуулган” нэрийн дор Ардчилсан намын анхдугаар үндэсний чуулган зохион байгуулах талаараа мэдэгдэж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

Намын анхдугаар үндэсний чуулганаараа Ардчилсан нам дотоод асуудлаа шийдвэрлэх үү? 

 

-Чуулган бүх хүнд нээлттэй. Хэдийгээр Ардчилсан намын дотоод асуудалд ойлгомжгүй, тодорхой бус зүйл байгаа ч хүний эрх, эдийн засаг, улс төрийн шинэчлэл зэрэг маш олон үнэт зүйлс дээрээ хамтран ажиллах талбар нээлттэй байгаа. Ер нь зөвхөн Ардчилсан намын гишүүд гэлтгүй бүх хүнд чуулган нээлттэй. 

 

Танд АН-ын дэд даргын албан тушаалыг санал болгосон. Энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ? 

 

-Миний хувьд улс төрд байгаа маань ямар нэгэн албан тушаалын төлөө биш. Ардчиллыг шинэчлэхгүй бол болохгүй болсон байна. Тиймээс улс төрийн гал тогоо руу гүн орсон. Надад АН-ын дэд дарга, ямар нэгэн албан тушаал сонин биш. Хамгийн гол нь өнөөдрийн Ардчилсан намд үүссэн нөхцөл байдлыг ашиглан гүн гүнзгий шинэчлэл хийх хэрэгтэй. 

 

Г.Мичид 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ene golgiig yah gej I gej dabruuldag bnaa erthen zailuulaach harah tsaraini darga hiij chadah hun bish shuu de erdenee ene hoeriig erthen hoo
2021-11-19
Irgen:
Tulgat huu min ijil olon suregteigee niil ugui bol AN aas gar. Olonhiin shuidver
2021-11-18
hairan zaluu
2021-11-18
Zochin:
Галт тэрэг хөдөлсөн Эрдэнэ та хоёр Бандан Пад болсон шүүдээ, нийлэхийг хүсэхгүй бол өөр НАМ байгуулж болно шүүдээ, зууралдахгүйгээр.
2021-11-18
Бандан пад болсон шүү. Эрдэнэ та 2 дуугүй зайл.
2021-11-18