С.Амарсайхан: Олон мянган хүүхдийн үнэт зүйл алдагдсан хар өдрүүдийг хэзээ ч мартахгүй

img

Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форум Төрийн ордонд эхэллээ. Цар тахал ба эдийн засаг сэдвийн хүрээнд явагдаж буй чуулганд 21 аймаг, нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид оролцож байна. Тус форумд Шадар сайд С.Амарсайхан оролцож, баялаг бүтээгчдэд хандан үг хэллээ. Тэрбээр 

 

 

...Цар тахлыг хохирол багатай даван туулахын тулд Засгийн газар ААНБ-ууд , иргэд хичээн зүтгэж ирлээ. Цар тахал олон мянган иргэний ажлын байрыг үгүй хийж, эдийн засгийг агшааж, ажил, амьдралын ердийн харилцааг аюулт сүүдрээрээ заналхийлсээр ирсэн. Цар тахал дэгдсэн өнгөрсөн жил, сард олон мянган айл өрхийн үр хүүхэд өнчирч, уй гашуу тохиож, тэдний үнэт зүйл алдагдсан хар өдрүүдийг үлдээсэнийг бид хэзээ ч мартахгүй.

 

...Засгийн газар 10 их наяд төгрөгийн бодлого гаргаж, ажлын байрыг хадгалах, экспортыг дэмжих, импортыг орлох хэмжээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг  дэмжихээр санхүүгийн олон эх үүсвэрийг гаргасны үр дүнд 260 мянган ажлын байр алдагдах эрсдэлийг багасгасан. Хэдийгээр айл гэрийн амьдралд үр өгөөж нь шууд тусахгүй байгаа ч улсын эдийн засаг 5 орчим хувиар өссөн, 260 мянган иргэний ажлыг байрыг хамгаалаж чадлаа" гэдгийг тэмдэглэж байна.

 

Мөн Шадар сайд "...Судалгаагаар ЖДҮҮ эрхлэгчид санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлттэй зээл, албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, урамшуулал, төрийн нэгдсэн зохицуулалт хийж, төрийн албаны хүнд суртлыг бууруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд МХЕГ, СХЗГ, ШӨХТГ, ОБЕГ, Худалдан авах ажиллагааны газар гэсэн байгууллагууд бий. Энэ байгууллагуудтай холбоотой аливаа асуудалд Шадар сайд анхаарал хандуулж ажиллана. Миний үүд хаалга, харьяа байгууллагуудын үйл ажиллагаа бүр талаар нээлттэй байхыг онцлон тэмдэглэж, ЖДҮҮ эрхлэгчдийг вакцины III тунд идэвхтэй хамрагдахыг уриаллаа.


 

Тус форумд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ ЖДҮҮ-г дэмжих бодлогоо танилцууллаа.

 

  1. ЖДҮҮ эрхлэгчдийн өрсөлдөөний бодлого, хууль эрхзүйн орчны талаарх мэдлэгийг дээшлүүлэх ажлыг зайлшгүй хийх шаардлагатай байна.   

  2. ШӨХТГ-ын дэргэд ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжсэн тусгай зөвлөл байгуулж ажиллах шаардлагатай.

  3. Судалгааны ажлуудыг эрчимжүүлэх

  4. Зарим торгууль, шийтгэлийг цуцлах

  5. Хамтран нэгдэн нийлэх ажлыг эрчимжүүлэх

  6. Зөвшөөрлийг байхгүй болгох

  7. Эрхзүйн орчинд анализ хийх шаардлагатай байгааг хэлж, ЖДҮҮ эрхлэгчдийг хамтран ажиллахыг хүслээ. 

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Та нар элдэв бла бла хурал зөвлөгөөн хийхээ болиочээ. Ажлаа хийгээчээ
2021-11-19