Үс засуулбал эрлэг лугаа ирнэ

img

Аргын тооллын: 2012.1.23 Даваа гараг
Билгийн тооллын: 30. Зургаан цагаан мэнгэтэй харагчин хонь өдөр
Наран ургах шингэх: 08.24-17.27
Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, нялхсын сэвлэг үргээх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ