КОВИД-19: 287 тохиолдол батлагдаж, 8 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 287 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 197 нь Улаанбаатарт, 90 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 8 хүн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 8 365 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 3185 -ын биеийн байдал хөнгөн байгаа бол 187 иргэний бие нэн хүнд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ