Улаанбаатар 22-24 хэм хүйтэн байна

img

2012 оны 01 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 31-36 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 22-27 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. 22-24 градус хүйтэн байна.

 

Өглөө 05 цагт Улаанбаатарт : 27 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 88 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг өснө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ