Завхан аймагт мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хориглолоо

Завхан аймагт мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хязгаарлажээ.
Тодруулбал, Цаг улирлын байдлаас шалтгаалан мотоциклоор замын хөдөлгөөнд оролцогчдын амь нас, эрүүл мэндийг учирч болох эрсдэлээс хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Завхан аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ