Автобус осолдож, 45 хүн амиа алджээ

img

Македоноос ирсэн автобус даваа гарагийн орой хилээр нэвтэрч, Болгарын зам дээр явж байхдаа осолдсон талаар Болгарын БГНЕС агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, зам тээврийн ослын дараа автобус шатсан байна. Автобусанд 52 хүн зорчиж явсан бөгөөд тэднээс 45 хүн, тэр дундаа 12 хүүхэд энэ ослын улмаас амиа алдсан байна. Амьд үлдсэн хүмүүсийн дунд автобусны жолооч, хоёр эмэгтэй, таван эрэгтэй байгаа гэнэ. Тэднийг эмнэлэгт хүргэжээ.

 

Осол болох үед усархаг бороо орж байсан бөгөөд цаг агаарын энэхүү таагүй үзэгдэл эсвэл жолооч зүүрмэглэсний улмаас осол гарсан байж болзошгүй гэж урьдчилсан байдлаар таамаглаж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Би:
Мэдээгээр ярьснаас зөрүүтэй мэдээлэл бна тоо нь зөрүү юм
2021-11-26
Zochin:
Haa hamaagvi end tendhiin um bichih um.ailaa sh dee.
2021-11-25
.:
Za yarishig daa
2021-11-25
Zulaa:
Ene niigemd yaj amid yvah ym bee
2021-11-25
.:
Za yarishig daa