Ардын багш Ч.Авдайд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
2021-11-24

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шинжлэх ухааны салбарын 100 жил, ШУА-ийн 60 жилийн ойг тохиолдуулан, эрхэлсэн салбартаа амжилт гаргасан хүмүүст төрийн одон, медаль гардууллаа.

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг

 

Ардын багш, академич, профессор Ч.Авдайд хүртээлээ. Түүнийг Монгол Улсад инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөө аж ахуйн сургалт, судалгаа, үйлдвэрлэлд онцгой гавьяа байгуулсныг төр үнэлж байгааг Ерөнхийлөгчийн зарлигт дурджээ.

 

 

Монгол Улсын Ардын багш цолыг

 

Малын гавьяат эмч, профессор Б.Бямбаа

 

Академич Т.Дорж нарт хүртээв.

 

Шинжлэх ухааны гавьяат  зүтгэлтэн цолоор

 

Академич Ц.Баатар

 

Боловсролын хүрээлэнгийн Хүний судалгааны хүрээлэнгийн эрхлэгч Н.Бэгз

 

Уламжлал анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн зөвлөх Б.Дагвацэрэн

 

ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Ч.Дугаржав

 

Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Ш.Дэмбэрэл

 

ШУА-ийн Хими технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Б.Пүрэвсүрэн

 

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Д.Сумъяа

 

ШУА-ийн дэд Ерөнхийлөгч Г.Чулуунбаатар нарыг шагналаа.

 

Монгол Улсын Гавьяат багш цолоор

 

Удирдлагын академийн эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал Ш.Батсүх

 

Цөмийн энергийн комиссын ахлах ажилтан С.Даваа

 

Отгонтэнгэр их сургуулийн тэнхимийн эрхлэгч С.Одхүү нарыг шагнав.

 

Төрийн одон меделиар шагнагдсан хүмүүст хандан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр “...Өнгөрсөн нэгэн зууны түүх бол эрдэм боловсролыг дээдлэн эрхэмлэж, шинжлэх ухаан, технологийн чадварыг улсынхаа хөгжлийн тэргүүлэх чиглэл болгож, орчин цагийн шинжлэх ухааны олон салбарыг үүсгэн хөгжүүлж, мэргэжлийн байгуулагуудын орчин үеийн тогтолцоог бий болгон, эх орондоо төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдөх судалгаа шинжилгээг хөгжүүлсэн бахдам амжилтын он жилүүд байсан"-ыг дурдаж, шинжлэх ухааны салбарт хөдөлмөр бүтээлээ зориулан, эх орныхоо хөгжилд дэвшилд түүчээлсэн хүмүүсийн гавьяа зүтгэлийг төр, ард түмэн үнэлж байгааг тодотголоо.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин