ГЗБГЗГ-ын дарга А.Энхманлай тамгаа хүлээн авлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Анандын Энхманлайг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Тэрбээр ажлаа хүлээн авчээ. Түүнд Барилга, хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатар албаны тамгыг гардуулан өглөө.
Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Содномцэрэнгийн Мөнхнасанг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон юм.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ