Төрсөн эцэг нь гурван хүүхдээ буудаж хөнөөгөөд, амиа хорложээ

Баянхонгор аймагт эцэг нь гурван хүүхдээ буудаж, улмаар амиа хорлосон онц ноцтой гэмт хэрэг гарчээ.
Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нутаг дэвсгэрт оршин суух 41 настай эрэгтэй Б нь гурван хүүхдээ буудаж хөнөөгөөд, дараа нь амиа хорлосон байна. Уг аймшигт хэргийн дуудлага өнгөрсөн шөнө 02:40 цагийн орчимд цагдаагийн байгууллагад иржээ.
Иргэн Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ салсан эхнэртэйгээ маргалдаж, улмаар ZKK600 маркийн галт зэвсгээр хашаан дотроо иргэн Д-н гар руу буудсан байна. Дараа нь гэртээ орж төрсөн хүүхдүүд болох 7 настай эмэгтэй Н, есөн настай эрэгтэй Д, 14 настай эрэгтэй Д нарыг буудаж хөнөөжээ. Улмаар өөрийнхөө толгойн тус газар буудаж, амиа хорлосон байна. Хэргийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ