ДЭМБ шинэ аюултай хувилбарыг Омикрон үсгээр тэмдэглэв
2021-11-27

 

Өмнөд Африк, Ботсвана зэрэг Африкийн хэд хэдэн улсад коронавирусийн шинэ хувилбар бүртгэгдсэн нь нэн аюултай байж болзошгүйг эрдэмтэд анхааруулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

 

Энэхүү шинэ, В.1.1.529 штаммын халдварлах, тархах чадвар өндөр байж болзошгүй гэж судлаачид үзэж байгаа тул "Онцгой анхаарал хандуулах хувилбарууд"-ын жагсаалтад оруулжээ. Энэ хувилбарыг цаашид ДЭМБ-ийн журмын дагуу шинжлэх ухааны хэллэгээр Грек цагаан толгойн "Омикрон" үсгээр тэмдэглэх болсон байна.

 

ДЭМБ-ийн гишүүн орнууд өөрийн улс оронд хийгдэж буй ковидын шинжилгээний нарийвчилсан үр дүнд анхаарал хандуулж, аливаа сэжигтэй тохиолдол бүрийг ДЭМБ-д шуурхай мэдээлж байх, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ улам чанд, нягт хэрэгжүүлж байхыг ДЭМБ анхааруулжээ

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-28
zochin:
Грек цагаан толгойд суралцлаа л даа
2021-11-27