Жагсагчид дараагийн арга хэмжээг авна

img

Сүхбаатарын талбайд  өнгөрөгч баасан гарагт МҮЭХ-ноос зохион байгуулсан жагсаалын үеэр иргэд  Төрийн ордон доторх бугшсан муу муухай бүхнийг арилгах дом болгон ордныг гурав тойрон горойлж уухай хашгирч, ордны хаалгыг хааж жагссан юм. Үнийн хөөрөгдлийг зогсоох, шатахууны үнийг бууруулахаар Засгийн газрын ордны гадаа жагсаад байсан жагсаал цуглаан албан ёсоор тарж буйг МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар өнгөрсөн баасан гарагийн 17.00 цагийн үед мэдэгдсэн. Гэхдээ МҮЭХ-ноос тавьсан шаардлагын хариуг өнгөрсөн баасан гарагт багтааж хэлэлцэхгүй бол Төрийн ордноос хэнийг ч гаргахгүй байхаар гэдгийг мэдэгдсэн.Засгийн газар ч дээрх шаардлагыг хүлээн авсан юм. Гэвч  жагсагчдын шаардлагын хариуг өнөөдрийг болтол өгөөгүй  жагсаал өнөөдөр үргэлжилж дараагийн арга хэмжээг авах болсноо МҮЭХ-ноос мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ