Таван давхраас үсрэх гэж байсан эмэгтэйг аварчээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт таван давхрын цонхноос үсрэх гэж байсан хүнийг аварчээ.
Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 16 дугаар байрны 5 давхарт цонхоор хүн унах гэж байна гэсэн дуудлагыг өчигдөр өдрийн 14:27 цагт хүлээн авсан байна.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиход иргэн О /42 настай, эмэгтэй/ 5 давхрын цонхоор үсрэх гэж байсныг аврах олсоор тус иргэнийг эсэн мэнд буулган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ