Путины зарлигаар Элчин сайд Д.Давааг "Найрамдал" одонгоор шагнав

img

 

Монгол Улс, ОХУ хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн зарлигаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Давааг ОХУ-ын «Найрамдал» одонгоор шагнав.

 

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Элчин сайд Д.Даваад «Найрамдал» одонг гардуулсан бөгөөд С.В.Лавров нь Элчин сайд Д.Даваагийн хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, талархал илэрхийлэв.


Эх сурвалж: ГХЯ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

САЯХАН ТОМИЛОГДСОН КҮН ЯМАР ГЭЭЧ НЬ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЦАРСАН ЮМ БОЛ
2021-11-30