Перуд автобус 300 метрийн өндрөөс унажээ

img

Перу улсын зүүн хойд хэсэгт 300 метрийн өндрөөс зорчигч тээврийн автобус унажээ. Тус улсын эрх баригчдын мэдээлснээр, ослын улмаас 10 хүн амиа алдсан, долоон хүний биеийн байдал нэн хүнд байгаа гэнэ. 

 

Регнум агентлагийн мэдээлснээр, Чачапояса хотоос Мойобамбу хот руу чиглэн зорчиж явсан автобус ийнхүү өндрөөс унаж осолдсон байна. Ослын шалтгаан нь жолоочийн алдаатай үйлдэл байж болзошгүй гэсэн урьдчилсан таамаглал гарчээ. 

 

Ослын нарийвчилсан шалтгааныг мөрдөн байцаагчид тогтоох юм. Аврагчдын мэдээлснээр, ослын улмаас амиа алдсан хүний тоо улам нэмэгдэж болзошгүй гэнэ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ