Шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт живжээ

img

 

Шатахуун ачсан автомашин нуур руу цөмөрч живжээ.

 

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газар Шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт нуур руу цөмөрч орсон тухай дуудлагыг өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн 22:35 цагт хүлээн авжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид  23:00 цагт очиход Мөрөн сумаас Цагаан-Уул чиглэлд зорчин явсан шатахуун жижиглэн борлуулдаг компанийн жолооч 45 настай Э /эрэгтэй/-ийн “ZZ1257 Хово” загварын 32 тн шатахуун ачсан, чиргүүлтэй автомашин нуурын мөс цөмөрч живсэн бүхээгний хэсэг ил гарсан байдалтай байжээ. Автомашины жолооч аюулгүй гарсан байна.

 

Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул өнөөдөо өдрийн 08:30 цагаас автомашиныг татан гаргах ажиллагааг эхлүүлжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Oor yvah zam b.dagvi yumu gol us nuuran deegvvr tvsh shathuun achisan teeveriin heregsel zorchohiig horigloj boldogvi yumu
2021-12-02
Зочин:
Дандаа л Хөвсгөлд машин живлээ гэж ярих юм.Ямар хариуцлагагүй сонин хүмүүс вэ
2021-12-02
иргэн:
Бүх сүйтгэлийг жолоочоор төлүүлэх хэрэгтэй
2021-12-02
Болд:
Бүх гарсан зардлыг дээр нь ОБГ-с гаргасан мэдэгдлийг зөрчсөний торгуулийг жолоочоор төлүүл. Толгойг нь илээд байвал ийм тохиолдол тасрахгүй гарна
2021-12-02
Uhchihgui muu har lalar
2021-12-02
Зочин:
Гарсан бүх зардалыг өөрөөр нь төлүүл.
2021-12-02
Yaag unen. Heneggui ni dendeed bna shuu.
2021-12-02
Зочин:
Күэ нээрээ арай ч дээ. Далайг цэнгэг байлгах гээд 1 ч гэсэн иргэнээ бүрэн бүтэн байлгах гээд улс өчнөөн их зүтгэж байхад жаахан ч гэсэн ухамсартай байгаачээ. Бизнесдээд байгаа шатахуунаа харамлалгүй банкруугаа хийгээд зам товчлолгүй тойроод яваач. Бусдадаа төвөг учруулаад байхын
2021-12-02
Yaag unen. Heneggui ni dendeed bna shuu.