Шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ

img

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинээр томилогдсон гишүүн Н.Баасанжав, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг, Р.Онончимэг, Н.Отгончимэг өнөөдөр /2021.12.03/ ажлаа хүлээн авлаа. Ажил хүлээлцэх үйл ажиллагаанд Улсын Их хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга асан Э.Батбаяр болон Ажлын албаны нийт албан хаагчид оролцлоо.

 

 

 

 

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг томилсон Улсын Их хурлын тогтоолыг уншиж танилцуулаад “Шүүгч бус болон шүүгч гишүүнээр сонгогдсон нийт гишүүддээ ажлын амжилт хүсье. Та бүхэн шүүхийн бие даасан байдлыг хангах, хүний нөөцийн бодлогыг тодорхойлох, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шүүхийн санхүү, эдийн засгийн баталгаа болон мэдээллээр хангах ажлаа нэр төртэйгээр биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

  

 

 

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно” гэсэн зохицуулалт орсон. Энэ үзэл баримтлалын хүрээнд “Нийт шүүгчийн анхдугаар чуулган” 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж, шүүгч таван гишүүнийг томилсон юм. Улсын их хурлаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүнийг нээлттэйгээр сонгон шалгаруулж, томилсноор Шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

McCarthy Juan:
ӨНӨӨДӨР БИ НАЙДВАРТАЙ, ИТГЭЛТЭЙ ЗЭЭЛИЙН КОМПАНИАС ХҮССЭН ЗЭЭЛЭЭ 520,000.00$ АВЛАА. ТАНД ОДОО ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ БОЛ drbenjaminfinance@gmail.com хаягаар имэйл илгээнэ үү. Сайн байна уу, би BENJAMIN LOAN FINANCE(drbenjaminfinance@gmail.com)-аас зээлээ хэрхэн авснаа гэрчлэхээр энд ирлээ Тэд бүх төрлийн зээлийг санал болгодог. Иймд Доктор Бенжамин Оуэнтэй холбогдож болно, тэрээр мөнгө хэрхэн хурдан, өвдөлтгүй, ямар ч дарамтгүйгээр олж авах талаархи бүх мэдээллийг drbenjaminfinance@gmail.com цахим шуудангаар эзэмшдэг. Санхүүгийн асуудлаа аль болох хурдан шийдэж, шийдвэрлэсэн талаар бодож үзээрэй. Яг одоо нэгэн сэтгэлд туслахын тулд үүнийг хуваалцаарай БАЯРЛАЛАА.
2021-12-04