КОВИД-19: Улсын хэмжээнд 327 иргэнээс халдвар илэрч, 3 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яөамнаас коронавирусийн халдварын 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 327 тохиолдол батлагдлаа. Үүний 171 нь Улаанбаатарт, 153 нь орон нутагт бүртгэгдэв.
Мөн энэ хугацаанд халдварын улмаас 3 хүн нас барсан байна. Ингэснээр нийт нас баралт 1943 болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ