Чөмгөө дундартал зүтгэж, "Шинэ сэргэлтийн бодлого" хэрэгжүүлэх түүхэн цаг үе тохиож байна
2021-12-07

МАН-ын 30 дугаар их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар цахимаар оролцож, сонгодог парламентын талаарх илтгэлээ танилцууллаа. Тэрбээр

 

 

...Шударга ёс, хууль засагладаг нийгмийн тогтоох, сахилга бат, ёс суртахуунтай хүмүүнлэг, эрүүл нийгэм, эрчимтэй хөгжлийг бүтээх үүрэг даалгавар өгч, МАН-д төрийн бүх эрх мэдлийг өглөө. Энэ бол Монголоо улс шиг, монгол хүнийг хүн хөгжүүлж, өрхийн амьдралыг бодитой сайжруулахыг хүссэн Монголын ард түмний баттай итгэлийн илэрхийлэл юм. Энэ асар их итгэлийг хэрхэвч хугалж болохгүй. Тэгвэл ард түмэн өршөөхгүй. Чин шударга зүтгэл, бодит ажил хэргээр бид хариулах ёстой. Ард түмний амьдрал, улс орны хөгжилд эрс өөрчлөлт гаргаж, сайжруулах ёстой. Ийм өндөр үүрэг, хариуцлага бидэнд ногдож байна.

 

...Парламентад ёсыг сонгодог зарчим, дэлхий нийтийн чиг хандлагад улам нийцүүлэн төлөвшүүлж, ард түмний засаглах, төлөөлөх эрхэд онцгой ач холбогдол өгөх нь цаг үеийн чухал шаардлага болж байна.

 

 Монгол Улсын хөгжлийг гацаагч бол засаглалын сул дорой байдал.  Засаглалын сул дорой байдал төрийн хэт их оролцоо, хүнд суртал, авлига хээл хахууль, төсвийн үрэлгэн байдлыг бий болгож, эдийн засгийн тогтворгүй байдлыг бий болгодог. Монголчууд бүтээмж, ажил эрхлэлт, цалин орлогод сөргөөр нөлөөлдөг. Энэ нь ажилгүйдэл, ядууралд хүргэдэг. Үүнээс үүдэн популист амлалтууд эргээд засаглалын сул дорой байдлыг үүсгэдэг. Энэ процесс нь эцэс төгсгөлгүй үргэлжлэх чөтгөрийн тойрог мэт болгодог. Энэ чөтгөрийн тойрог жил ирэх тусам Монгол Улсын гадаад өрийг томруулж байна. Үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд хор уршиг учруулж, дарамыг нэмж байна.

 

Монгол Улсад 2020 оны байдлаар 205 мянган төрийн албан хаагч байна. Үүн дээр төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжид ажилладаг 85 000 хүний оруулж тооцвол Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаа 4 хүний 1 нь төрд ажиллаж, төрөөс цалинжиж байна. Ингэж төрийн алба, бүтэц томрох тусам авлига хээл хахууль даамжирч, хувийн хэвшлийн бизнесийн орчныг доройтуулж байна.

 

Өнөөдөр Монгол Улсад 497 төрлийн тусгай зөвшөөрөл байна. Нэг компани үйл ажиллагаа эхлэхэд дундажаар 11 төрлийн зөвшөөрлийг төрөөс авах шаардлагатай болж байна. Тусгай зөвшөөрлийг цөөлж, мэргэжлийн холбоодод шилжүүлэх Зөвшөөрлийн хуулийг хэлэлцэхээр төлөвлөсөн ч төрийн байгууллага, хувийн хэвшлийн ойлголцлын зөрүүгээс болж гацсаар байна.

 

...Сүүлийн 11 жил Монгол Улс төсөв, төлбөрийн тэнцлийн хос алдагдалтай явж ирлээ. Эдийн засгийн өсөлт, инфляци, валютын ханш зэрэг бүх үзүүлэлтээр бизнес эрхлэхэд түвэгтэй, эдийн засгийг солонгоруулахад хэцүү байна.

 

Ард түмний үнэмлэхүй итгэлийн үнэмлэхүй зүтгэлээр хариулах ёстой. Чөмгөө дундартал зүтгэж, Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлэх түүхэн цаг үе бидэнд тохиож байна...гэдгийг илтгэлдээ дурдлаа.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Т.Нямдэндэв:
Танай нам шиг хүчтэй улс төрийн хүчин монголд алга байна. Танай нам монголыг өөд нь татаж элбэг хангалуун амьдруулж чадах хүч нөөц бий гэдэгт итгэдэг. Юуны өмнө оффшорын мөнгийг их бага гэхгүй оруулж ирж их өрийг тэглэвэл амьдрал аяндаа тэгшрээд ирнэ гэж иргэн хүний хувьд бодож явдаг юм. Танай намын их хуралд амжилт хүсье.
2021-12-09
Irgen:
Ene hyniig odoo bolivol deeree.munch udaan undur alba hashlaa.uuruu ch ih bayan bolloo.ard tymend tustai yuch hiisengyi.hooson dyr isgegch
2021-12-08
Зочин:
Муу илжиг бүтэн нэг үе хэлмэгдэж бн 70 оных Эрдэнэбат Номтой 2 оор туг тахиад 70 аад оныхон дуусахгүй шүү олон мэдлэгтэй хүиүүс бг 60,80 нийлээд 70 алга болож бн гэвэл эндүүрэл шүү
2021-12-08
dari:
chumug dundrah gedeg n tsusnii uvchin tusch bgaa hereg uu? yanadaa zailuul.
2021-12-08
Зочин:
Яриад л 5 жил боллоо, ажлаа хийгээч
2021-12-07
Хөшөө барихын төлөө чөмгөө дундартал зүтгэх байхдаа.
2021-12-07
Irgen:
Chomoggui bolchihvol hetsuudene shuu “Toriin toloo ogotono booj uhene” gegch bolohvii. Biee bodooroi !
2021-12-07
хулгайч авилгачны амнаас шударга ёс, ёс суртахуун, ард түмэн, чөмөг мөмөг гэсэн үг сонсох гэж
2021-12-07