Хөгжих дургүй монгол

Увс аймгийн Өмнөговийн сумын ИТХ-аас Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг зогсоох тухай тогтоол гаргажээ. Тус тогтоолд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь Ховд голд нөлөөлөхөөс гадна сумын иргэдийн амьдралд ноцтой хохирол учруулна хэмээн бичсэн байна. Мөн хурлын төлөөлөгчид Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл болон байгаль орчны үнэлгээ хийсэн компанийг шүүхэд өгч, энэ асуудлаар БНХАУ-ын Элчин сайдын яаманд захидал илгээх ажил хэрэгч санал гаргасан гэнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц"-ыг барихын төлөө бүх боломжоо дайчлан ажиллахаа мэдэгдээд буй. Гэтэл орон нутгийн удирдлага зогсоох тогтоол гаргажээ.
Энэ усан цахилгаан станц нь баруун бүсийг эрчим хүчээр хангаж, Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдалд томоохон нөлөө үзүүлэх том төсөл юм.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ