Японд цэцэрлэгийн хүүхдүүд рүү машинаар дайрчээ

img

Японы Хигасиура хотод цэцэрлэгийн хүүхдүүд рүү машин дайрсаны улмаас 10 хүн гэмтэж бэртсэн талаар Асахи сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хэргийн улмаас есөн хүүхэд, машиныг жолоодож явсан 70-80 орчим насны эрэгтэй бэртжээ. Хүүхдүүдийг ойролцоох эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэд хөнгөн гэмтсэн байна. Автомашиныг жолоодож явсан эрэгтэйн бие мөн муудсан тул эмнэлэгт хүргэжээ. 

 

Жолооч хүүхдүүд явж байхад машинаар дайрсан хэргийн шалтгааныг олохоор цагдаагийнхан ажиллаж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ