О.Баасанхүү: МАН манайхаас очсон нөхдүүдийг хөөж явуул

Ардчилсан намаас мэдээлэл хийлээ.
АН-ын Нарийн бичгийн дарга О.Баасанхүү "Манай намын анхдугаар чуулган хуралдаж эв нэгдлийг баталгаажуулах үүднээс намын даргын бүртгэлийн асуудлыг Улсын дээд шүүх дээр шуурхайлах ерөнхий чиглэл өгч, материал өгсөн. Уг материалыг нэн яаралтай шийдэж өгөөч гэж Улсын дээд шүүхээс шаардмаар байна.
Ардчилсан намынхаа эгэл жирийн гишүүдэд хандаж хэлмээр байна. Төөрсөн хонинууд минь буцаж ир гэдэг шиг та бүхэн минь МАН-ын гар хөл бололгүй нэгдэж, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэе. Ард түмэн ямар ч мэдээлэлгүй байна.
Арваннэгдүгээр сарын 29-нд Шадар сайд С.Амарсайхан телевизээр мэдэгдэл хийхдээ хилээ нээнэ гэж байсан. Гэтэл тэр хүнийг мэдэгдэл хийхээс гурван цагийн өмнө Эрээний сонин дээр хилээ нээхгүй гэсэн мэдээлэл гарсан байсан. Өнөдөөр хил нээсэн байна уу? Үгүй. Тэд Хятад хэл мэддэггүй юм уу.
Эрхэм УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тангараг өргөсөн үүргээ биелүүлж, хуулийг хүндэтгэж, дээд шүүхийн бүртгэлд саад болохгүй байгаасай гэж уриалмаар байна.
МАН үнэхээр шударга ёсыг тогтооё гэж байгаа бол манай намаас очсон нөхдүүдийг хөөж явуул. Хэдийгээр тухайн хүний бүрэн эрх байлаа ч хоёр намын дунд хор хутгаад явж байгаа Х.Баттулга Ерөнхийлөгчийн баруун гар байсан зарим хүмүүс Ардчилсан намын бүртгэлд гай болж байна. Тиймээс нам хүнийг биш хууль, журмаа дагах ёстой. Дээд шүүхийн бүртгэлд саад болохгүй байхыг журмын нөхөддөө уриалж байна" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ