Авлигын хэргээр баривчлагдсан хурандаагийн гэр алтан суултууртай байжээ

img

ОХУ-ын Ставропольск хязгаарын Замын цагдаагийн газрын дарга хурандаа Алексей Сафонов авлигын хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ. Шалгалтын үеэр түүний эзэмшилд олон үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө байсан нь тогтоогдсон гэж Регнум агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, авлигад сэжиглэгдэж буй хурандаа алтан суултууртай харш, 21 үл хөдлөх хөрөнгө, зургаан автомашин эзэмшдэг нь тогтоогдсон бөгөөд эдгээр хөрөнгийг өөрийн болон ойр дотныхныхоо нэр дээр бүртгүүлсэн байжээ. Эдгээр хөрөнгийг улсын орлого болгох тухай нэхэмжлэлийг шүүх ойрын үед авч хэлэлцэнэ гэж ОХУ-ын Ерөнхий прокурор мэдэгджээ. 

 

Оросын олон нийтийн сүлжээгээр Ставропольск хязгаарын замын цагдаагийн газрын дарга Алексей Сафроновын амьдардаг орон сууцны гэрэл зургууд тархсан байна. Гэрэл зургууд дээр том гэрлийн бүрхүүл, алтадсан шат, тэр бүү хэл алтан суултуур ч дүрслэгджээ. 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ бол өвчин шүү.
2021-12-10
Alt erdeniig gutaan doromjiljee.
2021-12-10
hurandaa A Erdenebayar:
mongold iim neg hurandaa bn daa nuhtiin amand amerikiin tsagaan ordoni zagbaraar harsh barisan hurungujsun hurandaa bn tereer odoo ch murdun baitsaah alband ajillaj bn
2021-12-10
Манай төрийн томчуудын царай нүдэнд харагдаж байна
2021-12-09
irgen:
yalzarna gej eniig l heldeg baihdaa
2021-12-09
irgen:
yalzarna gej eniig l heldeg baihdaa
2021-12-09
Зочин:
Авилгажсан ядуу орос.
2021-12-09