Олимпын аварга хүчингийн хэрэгт буруутгагдаж байна

img

Францын усанд сэлэлтийн тамирчин, олимпын хоёр удаагийн аварга Янник Аньелийг насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн хэрэгт буруутгаж байгаа талаар CNews мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 29 настай тамирчныг баривчлан саатуулах шүүхийн шийдвэр гарсан тул  Мюлуза хотын цагдаагийн хэлтэст хүргэсэн байна. Түүнийг 15 настай охиныг хүчиндсэн хэрэгт буруутгаж байгаа аж. Хохирогч охин, тамирчинтай 2014-2016 оны хооронд бэлтгэл хийдэг байхад олимпын аварга тамирчин түү рүү халдсан гэж мэдүүлжээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор бусад тамирчдаас ч мэдүүлэг авсан байна.

 

Янник Аньель нь Францын алдартай тамирчин бөгөөд 2012 оны Олимпын наадмаас хоёр алт, нэг мөнгөн медаль хүртэж байв. Түүнчлэн дэлхийн хоёр удаагийн аварга юм. Аньел 2016 онд зодог тайлжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ