Цагаачдыг тээвэрлэж явсан ачааны машин осолдож, 49 хүн амиа алджээ

img

Мексикийн Чьяпас мужид цагаачдыг тээвэрлэж явсан ачааны машин осолджээ. Энэ ослын улмаас 49 хүн амиа алдаж, 58 хүн гэмтсэн талаар NBC мэдээлсэн байна. 

 

Цагаачдыг тээвэрлэж явсан, чиргүүлтэй ачааны машин замын бетонон хашлага мөргөж, онхолдсон бөгөөд энэ үеэр дотор нь байсан хүмүүс чиргүүлээс унаж, хүнд гэмтэж, амь насаа алдсан байна. 

 

Чьяпас мужийн аврах албаныхны мэдээлснээр, ихэнх зорчигчид нь Гватемалагаас ирсэн хүмүүс байжээ. Мужийн захирагч ослын улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлж, гэмтэж бэртсэн хүмүүст яаралтай тусламж, дэмжлэг үзүүлэхийг үүрэг болгосон байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ