Израил хилээ нээх хугацаагаа хойшлууллаа

img

Өмнөд Африкт коронавирусийн шинэ хувилбар илэрч, бусад орнуудад тархаж эхэлсний улмаас дэлхийн улс орнууд Өмнөд Африкийн улс орнуудаас нислэг хүлээж авахгүй байхаар шийдсэн бол Израиль улс дэлхийн аль ч улсаас зорчигч хүлээн авахгүй гэж мэдэгдсэн юм. 

 

Омикрон штаммын улмаас 11 дүгээр сарын 29-ний өдрөөс мөрдөж эхэлсэн хязгаарлалтын арга хэмжээг 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл сунгасан талаар Регнум агентлаг мэдээлсэн байна. Ингэснээр тусгай зөвшөөрөл авснаас бусад гадаадын иргэд Израиль руу нэвтрэх боломжгүй юм. 

 

Түүнчлэн эх орондоо эргэн ирж буй Израилийн иргэд коронавирусийн шинжилгээ өгч, тусгаарлагдах журам 12 дугаар сарын 23 хүртэл үйлчлэхээр болжээ. Анх хязгаарлалт тавихдаа 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл үйлчилнэ гэж мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ