"Оны онцлох тамирчин"-аар Симона Байлз тодров

Америкийн Тайм сэтгүүл жил бүрийн оны онцлох хүмүүсийг салбар бүрээр нь нэрлэдэг уламжлалтай. Энэ жил "Оны онцлох тамирчин"-аар АНУ-ын гимнастикчин Симона Байлзыг нэрлэжээ.
Симона Байлз нь Рио-де Жанейрогийн олимпын үеэр дөрвөн удаагийн аварга болсон, мөн дэлхийн 19 удаагийн аварга тамирчин юм. Өнгөрсөн зун Токио хотноо болсон зуны олимпын наадамд тэрбээр олстой дасгалын төрөлд хүрэл медаль хүртсэн бол спортын гимнастикийн багийн төрөлд мөнгө медаль хүртсэн. Тэрбээр сэтгэлзүйн байдлаасаа болж дөрвөн тэмцээнд оролцохоос татгалзаж байв.
Симона Байлз багаасаа анхаарал дутах, хэт идэвхтэй байх эмгэгтэй юм байна. Тиймээс Симона WADA-ийн зөвшөөрлөөр сэтгэцэд нөлөөлөх эм уудаг аж. Гэвч энэ эмэнд агуулагдах бодис Японд хориотой байдаг тул тамирчин бүсгүй эмээ уулгүйгээр тэмцээнд оролцож, улмаар сэтгэл санаа нь тогтворгүй болсон тул зарим төрлөөс татгалзаж байсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ