Маргааш Эйфелийн цамхагтай дүйх астероид дэлхийд ойртоно

img


Эйфелийн цамхагтай дүйхүйц хэмжээтэй 4660 Nereus астеороид бямба гаригт дэлхийд ойртоно гэж НАСА мэдээлжээ. 

 

НАСА-ийн мэдээлснээр, энэ астероид манай гаригт хор хохирол учруулахгүй, астероид 23 мянган км/цагийн хурдтайгаар Дэлхийг зөрж өнгөрөх юм байна. Өмнө нь энэ астероидыг аюул учруулж болзошгүй гэсэн ангилалд оруулж байсан юм. Дараагийн удаад 4660 Nereus астероид 2112 онд дэлхийд ойртож ирэх гэнэ. 

 

4660 Nereus астероидыг 1982 онд нээж байжээ. Энэ астероид нь үнэт хүдрээс тогтсон, никель, кобальт, төмөр агуулсан бөгөөд эдгээр металлыг үнэлвэл 4,7 тэрбум ам.долларын үнэтэй гэж эрдэмтэд мэдэгдэж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

NAAD ASTROIDIIG CHIN BUULGAAD AVCHIH YUMSAN,
2021-12-10
yaval saaral ordon deer unagaah ve eniig
2021-12-10