ОХУ-д сүргийн дархлаа 55,7 хувьд хүрчээ

Орост коронавирусийг эсэргүүцэх сүргийн дархлаа 55,7 хувьд хүрсэн гэнэ. Энэ талаар ОХУ-ын дэд сайд Татьяна Голикова мэдэгджээ.
"12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар эхний тундаа хамрагдсан хүний тоо 74 189 385, хоёр тунд хамрагдсан хүн 67 250 355 боллоо. Ингэснээр Орос дахь сүргийн дархлаа 55,7 хувьд хүрч байна. Эрүүл мэндийн шалтгаанаар вакцин тариулах боломжгүйгээс бусад бүх хүн вакцин хийлгэвэл сүргийн дархлаа 80 хувьд хүрэх боломжтой. Өөрсдийгөө болон ойр дотныхоо хүмүүсийг вакцины тусламжтайгаар хамгаална" хэмээн Голикова мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, Чукотстк, Карели, Санкт-Петербург, Тува, Москвад сүргийн дархлаа 72 хувиас дээш давсан гэнэ. Энд дуулгахад, ОХУ-д цар тахал дэгдсэнээс хойш 9,75 сая хүн коронавирусийн халдвар авсан бол энэ халдварын улмаас 280 мянга гаруй хүн амиа алджээ. Энэ улсад халдварын тохиолдол төдийлөн буурахгүй байгаа бөгөөд өдөрт 29 мянган халдварын тохиолдол, 1100 гаруй нас баралт бүртгэгдэж байгаа аж
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ