Казаньд халдлага үйлдсэн этгээдийг бүх насаар нь хорьж болзошгүй

Казанийн сургуульд халдлага үйлдсэн Ильназ Галявиевийн хэрэгтэй холбоотой эцэслэсэн ялын дүгнэлт үйлдсэн талаар РИА Новости агентлаг мэдээлжээ.
Үйл явдлыг эргэн сануулвал, 2021 оны тавдугаар сарын 11-ний мягмар гарагт Татарстаны нийслэл Казаньд №175 сургуульд зэвсэглэсэн этгээд гал нээсний улмаас долоон сурагч, хоёр насанд хүрсэн хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархадсан юм. Сургууль руу дайрсан этгээд нь 19 настай, Ильназ Галявиев байсан бөгөөд түүнд бүх насаар нь хорих ял оноож болзошгүй гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр, халдлага үйлдсэн этгээдийг ОХУ-ын Эрүүгийн хуулийн дөрвөн зүйл ангиар, хоёр болон түүнээс дээш хүн, тэр дундаа бага насны хүүхдүүдийг аюултай аргаар хөнөөсөн, хүний амь хөнөөх зорилгоор халдсан, тэсрэх төхөөрөмж бэлдсэн, өмч хөрөнгөнд санаатайгаар халдсан гэсэн заалтаар буруутгаж байгаа аж. Түүний үйлдсэн хэрэг нь сүүлийн жилүүдэд Орост гарсан хамгийн том халдлагад тооцогдож байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ