КОВИД-19: Шинээр 284 тохиолдол батлагдаж, 3 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 284 тохиолдол батлагдсан байна. Үүний 166 нь Улаанбаатарт, 116 нь орон нутагт бүртгэгдлээ.
Мөн хугацаанд халдварын улмаас 3 хүн нас барсан байна. Ингэснээр нийт нас баралт 1958 болж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 3602 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 65 хүний биеийн байдал нэн хүнд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ