Британи: Омикрон штаммын улмаас аюулын зэргийг дээшлүүлэв

Их Британид омикрон штаммын халдварын тохиолдол хурдтай нэмэгдэж байгаа болон тус улсын эрүүл мэндийн салбар туйлдаж байгаа талаар шинжээчид анхааруулсантай холбоотойгоор аюулын зэргийг гуравдугаар төвшнөөс дөрөв рүү шилжүүлсэн талаар Ерөнхий сайд Борис Жонсон ард түмэндээ хандсан илтгэлийнхээ үеэр мэдэгджээ.
Тодруулбал, Их Британийн Ерөнхий эмч, Английн Эрүүл мэндийн үндэсний албаны захирлын зөвлөснөөр аюулын зэргийг гурваас дөрөв рүү шилжүүлсэн байна. Омикрон штамм нь хүн амын дунд халдвар ихээр тархах эрсдэлийг нэмэгдүүлсний дээр энэ штамм нь дельта хувилбараас хурдацтай тархаж байгаа талаарх судалгаа гарсан тул ийм шийдвэр гаргажээ.
Коронавирусийн шинэ хувилбараас үүдэж нас баралт их тохиолдохгүй ч гэлээ энэ хувилбараас үүдэлтэй халдварын улмаас өдөрт эмнэлэгт хэвтэх хүний тоо 5000-д хүрч болзошгүй гэж Их Британийн эрүүл мэнд, аюулгүй байдлын агентлаг сэрэмжлүүлсэн байна. Харин тус улсын тархвар судлаач, профессор Нил Фергюсон өдөрт илрэх өвчний тохиолдол үүнээс хоёр дахин ч их болж болзошгүй хэмээн анхааруулжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ