КОВИД-19: Шинээр 94 тохиолдол батлагдаж, 3 хүн нас барлаа

img

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 94 тохиолдол батлагдсан байна. Үүний 75  нь Улаанбаатарт, 17 нь орон нутагт бүртгэгдлээ.

 

Мөн хугацаанд халдварын улмаас 3 хүн нас барсан байна. Ингэснээр нийт нас баралт 1963 болж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 3168 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 74 хүний биеийн байдал нэн  хүнд байна. 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ