Шахмал түлшний шуудайг иргэдээс 300 төгрөгөөр худалдаж авна

img

 

Нийслэлийн агаарын чанарын талаар мэдээллээ. 

 

Албаныхан "Өнгөрсөн долоо хоногт агаарын чанар харьцангуй гайгүй байсан. Энэ нь цас орж агаар чийгшсэн. Үүнийгээ дагаад салхины эрч бага зэрэг нэмэгдсэнтэй холбоотой гэв. 

 

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид төвийн зургаан дүүргийн гэр хорооллын хяналт шалгалтын ажлыг эхлүүлж байна. Түүхий нүүрс түлж байна гэсэн мэдээллүүд иргэдээс иржээ.  Энэ асуудлын хүрээнд ажлын хэсэг байгуулагдсан. Өнөөдрөөс эхэлж хяналт шалгалтын ажлыг эхлүүлж байгаа гэнэ. Таван толгой түлш компанийн нүүрс нөөцлөлт, борлуулалтын ажил хэвийн явагдаж байна. Борлуулалтын 600 цэг ажиллаж байгаа бөгөөд оочир дараалал үүсээгүй байгаа.

 

Улаанбаатараас орон нутаг руу 6300 шуудай  шахмал түлш тээвэрлэх зөрчил илэрсэн. Тиймээс нэг сарын хугацаанд хяналт шалгалт эрчимжүүлэх аян өрнүүлнэ. Уг аяны хүрээнд мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн албан 40 хаагчид 1.000.000 төгрөгий мөнгөн урамшуулал олгох зохицуулалт хийсэн. Тиймээс шахмал орон нутаг руу тээвэрлэхгүй байхыг анхааруулж байна. Хэрэв ийм зөрчил илэрвэл улсын орлого болгож хураана.

 

Авто тээврийн шалган нэвтрүүлэхэд 24 цагаар шалгалтын ажлыг зохион байгуулж байна.

 

Өнгөрсөн долоо хоногийн угаарын хийн хордлогод өртсөн гэсэн дуудлага мэдээлэл нийт есөн айлаас иржээ. Уг есөн айлын 17 хүний биеийн байдал хэвийн. Шалгалын ажлыг зохион байгуулахад энгийн монгол зуухны битүүмж алдагдсан байжээ.

 

Шахмал түлшний шуудайг ирэх Лхагва гарагаас авч эхэлнэ. Иргэд хангамжийн баазууд дээр шуудай авч ирж өгнө. Нэг шуудайг 300 төгрөгөөр үнэлж авна" гэж мэдээллээ. 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unsee butsaaj hiigeed ashigladag bgaa shuu. hervee eniig butsaaj tushaagaad mungu ugvul gudmaar neg uns bolno doo harj bgaarai
2021-12-13
zochin:
Али эртнээс л шахмал түлшний шуудайг буцааж үнэлж авдаг зарчмыг мөрдөх байсан шүү дээ. ӨӨрсдөө юу ч хийж чадахгүй байж, үйлдвэрлэл явуулах жижиг бизнес эрхлэгчдийг дэмжихгүй томчууд нь төслийн мөнгөө хувааж иддэг арчаагүй төрийн балаг гарч байна даа. Хөөрхийлөлтэй байна
2021-12-13