"Санта Клаус гэж байдаггүй" гэж хэлсэн санваартан уучлалт гуйжээ

img

Нэгэн санваартан хүүхдүүдийн өмнө "Санта-Клаус бол зохиомол дүр" гэж хэлсний улмаас Италийн Сицилийн Ромын католик сүм уучлалт гуйсан талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Ното хотод болсон шашны арга хэмжээний үеэр санваартан Антонио Стальяно "Санта-Клаус гэж байдаггүй юм" хэмээн хэлжээ. "Түүний өмсдөг улаан хувцасыг Coca-Cola компани сурталчилгааны зорилгоор л сонгосон" хэмээн санваартан Гэгээн Николайн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан арга хэмжээний үеэр өгүүлсэн байна. 

 

Түүний энэ үгэнд тэнд байсан эцэг эхчүүд дургүйцэн, улмаар олон нийтийн сүлжээнд дургүйцлээ илэрхийлжээ.

 

Улмаар сүмийн төлөөлөгч тэднээс уучлалт гуйсан байна. Тэрбээр санваартан хэнийг ч гомдоохыг хүсээгүй, гагцхүү өнөөгийн Туркэд байрлах хотоос гаралтай Гэгээн Николайг өнөөгийн Санта-Клаус дүрээс салгаж ойлгоход чиглэгдсэн" хэмээн тэрбээр өгүүлсэн байна.

 

Сүмээс гаргасан мэдэгдэлд өгүүлснээр, Зул сарын жинхэнэ утга учрыг хүүхдүүдэд ойлгуулах, хэтийдсэн хэрэглээний талаар ойлгуулах хүсэлтэй байсан гэнэ. "Хүүхдүүд, томчууд бид Санта-Клаусаас суралцаж болдог бол хэрэглэхийн тулд багыг бэлэглэж, хэрэгцээтэй хүмүүст ихийг өгөх байсан" хэмээн сүмийн мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

үнэн л хэлсэн байна шд. Харин хүүхдүүд санваартанд зүрүүлээд бурхан гэж байдаггүйг л ойлгуулах байж дээ
2021-12-13