Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдана

Өнөөдөр ажлын хэсэг болон байнгын хорооны хуралдаан болно.
ЦАГ |
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН |
ХААНА |
|
10.00 |
Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан |
“Их засаг” танхимд |
|
10.00 |
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан |
334 тоот өрөөнд |
|
14.00 |
Монгол Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан хамтран зохион байгуулах “КОВИД-19 цар тахлын үед агаарын бохирдол: Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх” сэдэвт зөвлөлдөх уулзалт |
“Их Эзэн Чингис хаан” танхимд |
|
14.00 |
“Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан |
“Их засаг” танхимд |
|
14.00 |
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан |
334 тоот өрөөнд |
|
14.00 |
Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсэг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагаатай танилцана |
Хөдөө аж ахуйг дэмжих сан |
|
16.00 |
Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан |
“Их засаг” танхимд |
|
ХОЁР.БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН |
|||
10.00 |
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал:
· Байнгын хорооны тогтоолын төсөл /12 дугаар сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/ · Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Ажлын хэсэг байгуулах тухай /Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/ |
“Их Эзэн Чингис хаан” танхимд |
|
12.00 |
Нийгмийн бодлогын байнгын хороо болон Түр хорооны хамтарсан хуралдаан /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий/: Хэлэлцэх асуудал: · Цар тахлын Омикрон хувилбарын нөхцөл байдлын талаар болон Эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, халдварын дэгдэлтийг бууруулах арга зам, вакцинжуулалтын явц, үр нөлөөний талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийнэ · Коронавируст халдвар /Ковид-19/-ын шинэ төрлийн Омикрон хувилбар, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээлэл сонсох |
“Жанжин Д.Сүхбаатар” танхимд |
|
- |
Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан /Нийгмийн бодлогын байнгын хороо болон Түр хорооны хамтарсан хуралдааны дараа/: Хэлэлцэх асуудал: · Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Засгийн газрын тайлан сонсох |
“Үндсэн хууль” танхимд |
|
- |
Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан /Нийгмийн бодлогын байнгын хороо болон Түр хорооны хамтарсан хуралдааны дараа/: Хэлэлцэх асуудал: · Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.30-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ |
“Жанжин Д.Сүхбаатар” танхимд |
|
15.00 |
Төсвийн байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Байнгын хорооны тогтоолын төсөл /12 дугаар сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Төрийн аудитын байгууллагын 2022 онд гүйцэтгэх сэдэв батлах тухай/ · Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ |
“Жанжин Д.Сүхбаатар” танхимд |
|
СЭТГЭГДЭЛ БИЧИХ