Оросын эмч нар ӨАБНУ-д ажиллана

img

ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүдийг тээвэрлэсэн онгоц ӨАБНУ-ын нийслэл Йоханнесбург хотод газардсан талаар Эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба мэдээлснийг Регнум агентлаг дамжуулсан байна. 

 

""Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний өгсөн үүргийн дагуу ӨАБНУ руу илгээсэн Оросын Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүдийг тээвэрлэсэн онгоц Йоханнесбург хотод газардлаа" хэмээн Эрүүл мэндийн яамны мэдээлэлд өгүүлсэн байна.

 

Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний өгсөн үүрэг даалгаврын дагуу Оросын хэрэглэгчийн хяналтын газрын зөөврийн лаборатори, вирус судлаач, тархвар судлаач, эмч, Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүдийн баг болон Оросын Онцгой байдлын яамны шуурхай бүлэг ӨАБНУ-д тусламж үзүүлэн ажиллана гэсэн мэдээлэл өнгөрсөн баасан гаригт гарч байлаа. Өмнөд Африкт коронавирусийн шинэ хувилбар болох омикрон штамм анх бүртгэгдэж, ихээхэн тархаж байгаа бөгөөд Оросын мэргэжилтнүүд энэ бүс нутгийн эмч нарт туслан ажиллах юм байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ