COVID-19-ийн улмаас Норвегид согтууруулах ундааг зоогийн газарт зарахгүй
Норвеги улсад коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байгаа тул тус улсын эрх баригчид хязгаарлалтын арга хэмжээнүүдээ чангатгаж байгаа талаар DW агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, хязгаарлалтуудыг чангатгах хүрээнд зоогийн газар, кафед согтууруулах ундаа худалдаалахыг хориглож, олон нийтийн газарт амны хаалт зайлшгүй зүүх журам дахин үйлчлэх бол олон нийтийн арга хэмжээний оролцогчдын тоог хязгаарлах юм байна. Ийм шийдвэрийг Норвегийн Засгийн газар даваа гаригийн орой гаргажээ.
Шинэ журам нь 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдөгдөх юм байна. Энэ журмыг хүүхэд, өсвөр насныхан, эрсдэлийн бүлгийн хүмүүсийг хамгаалах зорилгоор боловсруулсан гэж мэдэгдсэн ч энгийн иргэдийн амьдралд ихээхэн нөлөөлнө гэж Норвегийн хэвлэлүүд мэдээлжээ.
Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стёрийн мэдэгдсэнээр тус улсмад халдвар эрчимтэй тархаж байгаа бөгөөд энэ нь омикрон штаммын халдвартай ч холбоотой юм. Энэ сарын 5-12-ны хооронд Норвегид омикрон штаммын халдварын тоо хоёр дахин нэмэгдсэний дээр тун удалгүй нийт халдварын ихэнхийг энэ штамм эзэлнэ гэж Норвегийн Эрүүл мэндийн яам мэдэгдсэн. Норвегнид омикрон штаммын 700 орчим тохиолдол бүртгэгджээ.
Халдвар хурдацтай тархаж байгаа тул их сургуулиудын хичээлийг цахимд шилжүүлсэн байна. Мөн ямар штаммаар халдварласнаас үл хамааран хүн бүрийг тусгаарлаж байгаа аж. Иргэд гэртээ 10-аас дээш тооны хүн урьж болохгүй, Зул сараар нэг дор 20-иос дэш хүн урихыг хоригложээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ