Хятадууд 40 жилийн дотор 78 тэрбум мод суулгажээ

img

Хятадын оршин суугчид 1980 оноос хойш улс орноо ногоон болгох сайн дурын аяны хүрээнд нийт 78 тэрбум гаруй мод суулгажээ. Энэ талаар Хятадын ой, бэлчээрийн хэрэг эрхлэх газраас авсан мэдээлэлтэйгээр China Daily дамжуулсан байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, сүүлийн 40 жилийн хугацаанд Хятадын иргэд ойн санг нөхөн сэргээх зорилготой төрөл бүрийн арга хэмжээнд 17,5 тэрбум удаа оролцжээ. Ингэснээр тус улсын нийт нутаг дэвсгэрийн 12 хувийг эзлэж байсан ойн талбай 23 хувьд хүрч нэмэгдсэн байна. Мөн хотуудад ногоон байгууламж 10 хувьтай байсныг 41 хувь болгон нэмэгдүүлжээ.

 

Хятадын Ойн хэрэг эрхлэх газрын онцолсноор, ойрын таван жил нь Хятадын экологийн нөхцөл байдлыг сайжруулах гол үе шат тохиох гэнэ. Тэр дундаа цөлжилттэй тэмцэх, хэт хуурай уур амьсгалтай бүс нутгуудад ногоон бүс бий болгоход онцгой анхаарал хандуулж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Мод тарих хамгийн анхны соёлыг Юань гүрний эзэн хаан Хубилай зам дагуу мод тарих зарлиг гарган хэрэгжүүлж эхэлсэн нь өдгөө дэлхийн соёл болон хөгжиж байна. Тухайн үед маш олон зам байсанаас хамгийн сайн гэгдэх худалдааны урсгалын замуудыг онцгойлон ялгаж бусад замтай төөрөлдүүлэхгүйн тулд ийм арга хэмжээ авч байсан нь өдгөө болтол хөгжсөөр иржээ... Монголчууд эзэн хаадынхаа уламжлалыг улам бүр хөгжүүлэх хэрэгтэй л байгаа юм.
2021-12-14