84-р сургуулийн багш нар: Шалгуур давсан хүн сургууль удирдах эрхтэй

Хүчингүй захирамжаар явуулж буй Захирлын албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтыг 84-р сургуулийн хамт олон эсэргүүцэж байгаа талаар мэдээлэл хийлээ.
84-р сургуулийн багш ажилчид "Манай сургуулийн захирал С.Мартаа Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн. Үүнтэй холбоотойгоор өндөр насныхаа тэтгэвэрт гарсан. Ингээд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж дараагийн захирлыг томилох асуудлыг хөндөж, бүх шатны байгууллагад шаардлага тавьсан.
Сургуулийн захирал томилоход шалгуур байх ёстой. Тухайн шалгуурыг давсан хүн сургууль удирдах эрхтэй. Харин хэн нэгний томилсон хүнийг бид хүлээж авахгүй. Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүн биднийг удирдаасай гэж хүсэж байгаа" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ