АНУ-ын 27 цэргийн нисгэгч вакцин тариулахаас татгалзсаны улмаас ажлаасаа халагджээ

img

Коронавирусийн халдвар болон түүнээс үүдэлтэй нас баралтаар дэлхийд нэгдүгээрт бичигдэж буй АНУ иргэдээ вакцинд хамруулахын тулд зарим салбарт албан журмаар вакцинд хамрагдах журам нэвтрүүлээд багагүй хугацааг өнгөрөөж байна. Албан журмаар вакцинд хамрагдах салбарт эрүүл мэнд, төрийн байгууллага, батлан хамгаалахын салбар багтсан юм. 

 

АНУ-ын Батлан хамгаалах яам цэргийн алба хаагчдыг вакцинд зайлшгүй хамрагдахыг сануулж, татгалзсан тохиолдолд ажлаас халах хүртэл арга хэмжээ авна хэмээн анхааруулж байлаа. Улмаар АНУ-ын Агаарын цэргийн хүчний удирдлага коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин тариулахаас татгалзсан 27 нисгэгчийг ажлаас нь халжээ. Эдгээр хүмүүс вакцин тариулах журмыг зөрчсөнийхөө төлөө ажлаасаа халагдаж буй Америкийн анхны цэргийн алба хаагчид болж байгаа юм. 

 

Агаарын цэргийн хүчинд алба хаагчид 11 дүгээр сарын хоёрны дотор вакцинд хамрагдах эсвэл вакцинаас татгалзах хүндэтгэн үзэх шалтгааныг баталсан баримт үзүүлэх ёстой байсан аж. Politico сонины мэдээлснээр мянга гаруй цэргийн нисэгч эмнэлгийн заалтаар эсвэл шашны шалтгаанаар вакцинаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна.

 

АНУ-ын Агаарын цэргийн хүчний төлөөлөгч Энн Стефанекийн өгүүлснээр вакцинтай холбоотой шалтгаанаар захиргааны журмаар халагдаж буй анхны нисэгчид нь дээрх хүмүүс гэнэ. Тэд бүгд доод албан тушаалын алба хаагчид байсан аж. Эдгээр хүмүүсээс нэг нь ч эмнэлгийн заалтаар эсвэл шашны шалтгаанаар вакцинд хамрагдахаас чөлөөлөх хүсэлт гаргаагүй аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-13
Хүн:
Дараагийн нисгэгч нар нь оочерлоод хүлээж бгаа, тэнэгүүд
2021-12-15