Ирэх онд улсын хэмжээнд 162 төрийн албан хаагчийн орон тоог хасна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн “Өнөөдрийн хуралдаанаар аймаг нийслэл ИТХ-ын ажлын алба, аймаг, сумын ЗДТГ-ын бүтэц орон тооны хязгаарыг тогтоох тухай засгийн газрын тогтоол гарсан. Монгол Улсын Ерөнхий сайд Шинэ сэргэлтийн бодлого дэвшүүлсэн. Уг бодлогын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь төрийн албаны бүтээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах асуудал. Энэ асуудлын хүрээнд төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор баталсан. Чиг үүргийг дахин хуваарилах аргачлал гэж бий. Бүтэц орон тооны асуудлыг Засгийн газарт оруулж баталлаа.
-
НИТХ-ын ажлын албаны орон тооны хязгаарыг 35-аас хэтрүүлэхгүй
-
Аймгийн ИТХ-ын хурлын Ажлын албаны орон тооны хязгаарыг 8-12
-
Сумынх 3-4
-
Нийслэлийн дүүргүүдийн ИТХ-ын Ажлын албаны орон тооны хязгаар дүүргийнхээ хүн амын тооноос хамаарч 8-21
-
Аймгийн ЗДТГ-ын бүтэц орон тооны хязгаарыг аймаг, орон нутгийн онцлог, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг үйлдвэрлэлийн цар хүрээнээс хамаарч 34-46 байхаар тогтоов.
Аймгийн төрийн захиргааны байгууллагуудад чиг үүргийн шинжилгээ хийж, хэлтэс тасаг, агентлагуудын хоорондын чиг үүргийн давхардал үүсгэхгүй оновчтой зохицуулалт хийж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт даалгасан.
Орон нутагт ИТХ-ын Ажлын албаны орон тоог ИТХ өөрөө тогтоодог эрхзүйн зохицуулалттай. Ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжих хуулиар ЗГ хязгаарыг нь тогтоож өгнө. Ингэснээр улсын хэмжээнд 162 орон тоо хасагдаж байна. Ингэхдээ зарим газарт нэг хоёр орон тоо нэмэгдэж, заримд нь хэд хэдэн орон тоо хасагдаж байна" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ