Японд Nissan Note машиныг оны шилдгээр нэрлэв

"Японы оны шилдэг автомашин" тэмцээний ялагчаар Ниссан компани тав дахь удаагаа тодорлоо. Энэ талаар motor.ru мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, гуравдугаар үеийн e-Power -тай Note машин Японы оны шилдгээр тодорсон байна. Энэ алдрын төлөө арван машин өрсөлдсөн бөгөөд тэдний дунд Toyota Land Cruiser 300, Chevrolet Corvette ч байсан гэнэ. Харин тэмцээний 60 шүүгч Токиогоос холгүй байх автодром дээр машиныг унаж үзээд, Note машинд хамгийн дээд оноо болох 335 оноо өгсөн байна.
"Япон шилдэг автомашин" тэмцээний хоёрдугаарт Toyota GR86/Subaru BRZ бичигдсэн бол гуравдугаарт Honda HR-V, дөрөвдүгээрт Mitsubishi Outlander PHEV бичигджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ