Ким Ир Сений дүү Ким Ён Жу таалал төгсжээ

БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч, анхны ерөнхийлөгч Ким Ир Сений дүү Ким Ён Жу 101 насандаа таалал төгсжээ. Энэ талаар Хойд Солонгосын хэвлэлүүдээс авсан эх сурвалжтайгаар Ёнхап агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хойд Солонгосын Ерөнхийлөгч Ким Жон У мягмар гарагт цэцэг илгээн, эмгэнэл илэрхийлжээ. Түүний авга ах хэзээ нас барсан талаарх мэдээлэл гараагүй байна.
Ким Ён Жу 1920 онд төрсөн, Ким Ир Сен төрийн эрхэнд гарсны дараа удирдах албан тушаал хашиж байсан юм. Тэр дундаа, Солонгосын Хөдөлмөрийн яамны Зохион байгуулалтын хэлтсийг удирдаж байсан бөгөөд харин 1973 онд энэ албан тушаалд Ким Ир Сений хүү Ким Чен Ир ирж байв. 1993 онд Ким Ён Жун улс төрд эргэн ирж, Улс төрийн товчооны гишүүн болсон бол 1998 оноос Ардын дээд хурлын Байнгын хорооны даргын хүндэт орлогчийн үүрэг гүйцэтгэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ