Мексик: Худалдааны төвийн дээвэр нурж, нэг хүн амиа алджээ

Мексикийн Тихуана хотод байх Plaza Otay худалдааны төвийн дээвэр хэсэгчлэн нуржээ. Энэ явдал хүмүүс олон цугласан үед, 12 дугаар сарын 14-ний өдөр болсон байна.
Худалдааны төвийн дээвэр хэсэгчлэн нурсаны улмаас нэг хүн амиа алдаж, таван хүн гэмтсэн талаар ТАСС агентлаг мэдээлсэн байна. Шуурхай албаны ажилтнууд барилгаас 300 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Мексикийн зүүн хойд хэсэгт үргэлжлэн орж буй аадар бороо, салхи шуурганы улмаас дээвэр нурсан байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ