Нас барсан өндөр настны тэтгэврийн зээлийг чөлөөлөх хуулийн төсөл боловсруулжээ

УИХ-ын гишүүн Ц.Туваан нас барсан өндөр настны тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл санаачилжээ. Тэрбээр хуулийн төслийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 450 000 тэтгэвэр авагч байна. Тэтгэвэр авагч иргэн зээлтэй байхдаа нас барвал зээлийг ар гэрийнхэн нь төлдөг. Мөн нас барсаны гэрчилгээг авахдаа зээлээ төлсөн байх шаардлагыг тавьдаг. Тиймээс энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй.
Манай улсад бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянган төгрөг байна. Бараа бүтээгдэхүүний үнэ маш их нэмэгдэж, инфляци хоёр оронтой тоонд орсон байна. Ийм цаг үед иргэдийн тэтгэвэр хаанаа ч хүрэхгүй байна. Монгол Улсын нийт хүн амын 30 гаруй хувь буюу 900 000 хүн ядуу байна. Энд тэтгэвэр авагчид ихэнх хувийг эзэлж байна. Тиймээс иргэдийн асуудлыг шийдэхээр энэ хуулийг төслийг боловсрууллаа.
Ерөнхийлөгч асан Х.Баттулгын санаачилгаар тэтгэврийн зээлийг тэглэснээс хойш 71 000 иргэн 90 орчим тэрбум төгрөгийн зээл авсан байна. Тэтгэврийн 350 000 мянган төгрөг амьдралд нь хүрэлцэхгүй байгаа учраас зээл авч байна. Тиймээс иргэдийн амьдралд тус дэм болох үүднээс хуулийн төсөл санаачилж, боловсруулсан”-аа хэлж байна.
Хуулийн төсөлд Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн бөгөөд удахгүй УИХ-ын даргад өргөн барих аж.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ