Оюутолгой компанийн удирдлагуудыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандлаа

Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсноос Монгол Улсад 9 тэрбум ам.долларын хохирол учирна. Тиймээс энэ асуудлыг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн газарт хандаж буй талаар судлаач Ч.Бат-Эрдэнэ, Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Туяацэцэг, сэтгүүлч Б.Отгон нар мэдээлэл хийлээ.
Судлаач Ч.Бат-Эрдэнэ “Рио Тинто компанийн менежментийн алдаанаас болж, асар их хохирол учирсан. Жижиг хувьцаа эзэмшигчид АНУ-д шүүхэд хандахдаа далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.2-1.9 тэрбум ам.доллараар хэтэрч, ашиглалтад орох хугацаа 30 сараар хойшилсон гэж мэдэгдсэн. Манай Засгийн газрын хүсэлтээр томилогдсон хөндлөгийн шинжээчдийн баг 1 тэрбум 450 сая ам.доллараар хэтэрч, ашиглалтын хугацааг 22 сараар хойшилсон гэж дүгнэсэн.
Одоогийн тэрбум төгрөгийн хохирол зардал нэмэгдэж, хугацаа хойшлохын хэрээр ирээдүйд 9 тэрбум болж өснө. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр, монголчуудыг баялгаас гарч байгаа энэ хохирлыг хууль хяналтын байгууллага шалгах ёстой” хэмээн үзэж, хуулийн байгууллагад хандаж буйгаа мэдэгдэв.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ