Нийтийн тээврийн гурван чиглэлд богино эргэлт хийнэ

img

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас ачаалал ихтэй замуудад түгжрэл үүсдэг оргил цагуудаар богино эргэлтийн автобуснуудыг зохицуулалтаар үйлчилгээнд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна.

 

 

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс иргэдийн зорчих урсгалын ачааллын судалгаанд үндэслэн үндсэн 3 чиглэлд нийтийн тээврээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн хүлээгдлийн хугацааг багасгах зорилготой богино эргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

Богино эргэлт хийхээр төлөвлөсөн 3 чиглэлээс Ч:1“5 шар –офицеруудын ордон” чиглэлийн үндсэн үйлчилгээг алдагдуулахгүйгээр орой ачааллын цагаар богино эргэлтийн чиглэлүүдийг нэмэлтээр оруулахаар төлөвлөөд байна. Харин Ч:32, Ч:69 чиглэлүүд богино эргэлтээр иргэдэд үйлчилж эхэлнэ.

 

Богино эргэлт хийх чиглэлүүд:

 

Ч:1 Үндсэн чиглэл "5 шар –Офицеруудын ордон"

Ч:1А “5 шар -Мөнгөн завьяа”

Ч:1Б “Сүхбаатарын талбай- Офицеруудан ордон”

Ч: 32А “Улиастай-Офицеруудын ордон”

Ч: 32Б “Офицеруудын ордон- ТЭЦ-3”

Ч: 69А "Зунжин худалдааны төв-Ард кино театр"

Ч:69Б "Ард кино театр –Вива сити хороолол"

 

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мудак бөх:
Хойд чиглэлийн гэр хорооллоос үйлдвэр комбинат ордог ганц 69 гээд автобус байсныг нь байхгүй болгох гэждээ! Жишээ нь хайлаастаас хэд дамжиж байж үйлдвэр комбинат орох вэ? Сумъяабазар гээд мал бөх дүүтэйгээ хамт үхэж далд ороосой.
2021-12-17