АНУ өрийн таазаа өсгөв

Америкийн сенат улсын өрийн таазыг 2,5 их наяд доллараар өсгөхийг олонхийн саналаар баталжээ. Ингэснээр АНУ дефолт зарлахаас сэргийлж байгаа юм.
Америкийн Сангийн сайд Жанет Йеллен мэдэгдэл хийхдээ энэ лхагва гаригаас өмнө хууль тогтоогчид өрийн таазыг нэмэгдүүлэх ёстой, ингэсэн тохиолдолд АНУ-ын түүхэн дэх анхны дефолтоос зайлсхийж чадна гэж онцолж байв.
Politico сонины мэдээлснээр, 2,5 их наяд доллар нь 2023 он хүртэл зээлийн лимитийг өсгөхөд дахин санал хураах шаардлагагүйгээр хүрэлцэх дүн гэнэ. Ингэснээр ирэх онд болох конгрессийн завсрын сонгуульд ардчилсан намынхан улсын өрийн өмнө хүлээх хариуцлага үүрэлгүйгээр орох боломжтой болж байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ