Монгол Улс Германы улаан жагсаалтаас хасагдлаа

Герман улсын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах үүрэгтэй байгууллагаас коронавирусийн халдварын улаан жагсаалтын шинэчилсэн хувилбарыг гаргажээ. Ингэхдээ Армен, Иран, Монгол, Филиппин, Румын гэсэн таван улсыг өндөр эрсдэлтэй улаан жагсаалтаас хассан байна.
Ингэснээр Монгол Улсын иргэд Герман улс руу зорчиход тусгаарлагдах шаардлагагүй болж байна. Уг шийдвэр энэ 12 дугаар сарын 12-ноос эхлэн мөрдөгдөж буй бөгөөд дээр дурдсан улсуудын вакцин хийлгэсэн болон коронавирусийн халдвар авч эдгэсэн иргэд тусгаарлагдахгүйгээр Герман улсад аялж, жуулчилж болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ